Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчихдоо тээврийн хэрэгсэлдээ онц их хэмжээний алт нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг Тагнуулын байгууллагаас илрүүлэн, таслан зогсоосон байна.
Урьдчилсан мэдээллээр, уг тээврийн хэрэгслээс нийт 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8,265 грамм алт илрүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Иргэн Та улсын хилээр зорчихдоо аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байж гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг Тагнуулын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Улсын хилээр хууль бусаар их хэмжээний алт нэвтрүүлэх гэж байсныг Тагнуулынхан илрүүлжээ


Сэтгэгдэл