Дэлхийд

АНУ 300 мянга гаруй гадаад иргэний визийг цуцалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхэлснээс хойш нийт 300 мянга гаруй гадаад иргэний визийг цуцалсан талаар Цагаан ордноос мэдээлэв.

Энэ оны эхээр визээ цуцлуулсан иргэдийн тоо 250 мянга байсан бол хэдхэн долоо хоногийн дотор энэ тоо 300 мянга гаруй болов.

Цуцлагдсан визний дотор 4000 нь АНУ-д хүүхэд төрүүлж, иргэншил авах зорилготой иргэдийн виз бөгөөд 6000 гаруй нь гэмт хэрэг үйлдсэн эсвэл терроризмтой холбоотой байж болзошгүй гэж тооцогдсон гадаад оюутнуудынх юм.

Трампын засаг захиргаа виз олгосны дараа ч эзэмшигчдийн нийгмийн сүлжээний үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт болон аюулгүй байдлын эрсдэлийг үргэлжлүүлэн шалгах бодлого хэрэгжүүлсээр байна.

Иймээс АНУ-ын хүчинтэй визтэй иргэд ч визийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд визээ цуцлуулах эрсдэлтэй байгаа хэдий ч виз цуцлагдсан нь тухайн хүнийг заавал албадан гаргахтай холбоотой гэж үзэхгүй.

Сэтгэгдэл