Дэлхий даяар хятад хэл сурах сонирхолтой оюутан залуусын тоо нэмэгдсээр байна. Ялангуяа алдартнуудын хүүхдүүд хятад хэл сурах нь түгээмэл болжээ. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ач охин, тэрбумтан Элон Маскын хүү, “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн хүүхдүүд энэ жагсаалтыг тэргүүлж байна. Мөн алдар нэртэй бусад хүмүүс хятад хэл сонирхож буй жишээ бий. Жишээ нь, Британийн жүжигчин Розамунд Пайк олон жилийн өмнө өөртөө хятад нэр сонгосон бөгөөд тэр нь Пэй Чуньхуа юм. Их Британийн ерөнхий сайд асан Кейр Стармер энэ оны эхээр Шанхайд айлчлахдаа хятад хэлийг ирээдүйн хэл гэж тодорхойлсон бөгөөд хятад, англи хэл зэрэгцүүлэн сурах нь оюун санааны дасгал болдог гэж үзжээ. Хятадын Хэлний боловсрол, хамтын ажиллагааны төвийн мэдээлснээр, дэлхий даяарх хятад хэл суралцагчдын тоо 210 саяд хүрсэн бөгөөд 2004-2024 оны хооронд хятад хэлний түвшин тогтоох “HSK” шалгалтын оролцогчдын тоо 21 дахин өссөн байна.
Алдартнуудын хүүхдүүдийн дунд хятад хэл сурах сонирхол нэмэгдэж байна


Сэтгэгдэл