Спорт

The MongolZ баг 1win Private Club Season 2 тэмцээний аварга боллоо

The MongolZ баг 1win Private Club Season 2 тэмцээний финалд PARIVISION багийг 3:0-ээр буулган авч, 14 сарын дараа анхны аваргын цомоо хүртлээ.

Энэхүү тэмцээн нь багийн шинэ бүрэлдэхүүн болох Г.Есөнтөмөр (nin9) болон У.Анарбилэг (cobrazera) нартай анхны сорилт байв. The MongolZ баг Alliance багийг хожсон ч дээд хүснэгтийн хагас шигшээд BIG багт 0:2-оор ялагдсан тул доод хүснэгт рүү шилжжээ.

Дараа нь magic болон PRIVATE багуудыг дараалан хожиж, BIG багтай дахин тааран 2:1-ээр ялалт байгуулснаар финалд шалгарсан байна.

Финалд тэмцээн нь Ancient тоглолтод 13:6, Mirage тоглолтод 13:11 болон Dust2 тоглолтод 13:4 гэсэн харьцаагаар ялалт байгууллаа. Шинээр нэгдсэн Г.Есөнтөмөр (nin9) финалд 1.56 үнэлгээтэй тоглож, багийнхаа түрүү авахад чухал хувь нэмэр оруулсан юм.

The MongolZ багийн дараагийн тэмцээн нь маргааш эхлэх PGL Masters Bucharest 2026 бөгөөд эхний матч нь Aurora багтай 15:00 цагт тоглогдох юм.

Сэтгэгдэл