Өчигдөр жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ.
Жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр 2,700-аас 14,000 нэгж буюу 2.7-14 сая төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, мөн зургаан сараас гурван жилийн хорих ял оногдуулах боломжтой юм.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцож, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл