Нийгэм

“Алтан цом”-ын барилдаан энэ сарын 7-нд эхэлнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах 2026-2027 оны улирлын “Алтан цом”-ын барилдаан энэ сарын 7-нд, бямба гарагт эхэлнэ.

Барилдаан нь бөхийн өргөөнд болох бөгөөд нээлтийн өдөр “Увс нуур” дэвжээ болон “Эв Монгол” багуудын хооронд өрсөлдөнө.

Мөн эхний өдөр “АПУ Скайтел” болон “М-Си-Эс Энержи” багууд оноолт таарсан байна.

2026-2027 оны улирлын тэмцээн тойргийн системээр явагдах ба энэ жил нийт долоон баг өрсөлдөхөөр болсон байна.

Сэтгэгдэл