Онцлох мэдээ Спорт

The MongolZ баг өнөөдөр 14:30 цагт финалын эрхийн төлөө тоглоно

Intel Extreme Masters (IEM) Beijing 2026 тэмцээний хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна.

Хэсгийн шатанд амжилттай тоглож, хэсгээ тэргүүлсэн The MongolZ баг хагас шигшээд шалгараад байгаа билээ.

Харин Европын NAVI баг өчигдөр PARIVISION багийг 2:1-ийн харьцаатай буулган авснаар өнөөдөр манай багийн эсрэг тоглохоор боллоо.

Манай The MongolZ баг  өнөөдөр буюу 11 сарын 7-нд 14:30 цагаас финалын эрхийн төлөө тоглох юм. Сонирхуулахад IEM Beijing 2026 (CS2) тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.доллар юм.

Өнөөдрийн тоглолтуудад ялалт байгуулсан хоёр баг ГРАНД ФИНАЛД шалгарах бол ялагдсан багууд маргааш хүрэл медалийн төлөө буюу 3-р байрын төлөө өрсөлдөнө.

THE MONGOLZ — ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН

  • nin9 — Есөнтөмөр Гантулга
  • bLitz — Гарьдмагнай Бямбасүрэн
  • Techno — Содбаяр Мөнхболд
  • 910 — Усухбаяр Банзрагч
  • cobrazera — Анарбилэг Ууганбаяр
  • Дасгалжуулагч: MaaRaa

Сэтгэгдэл