БНХАУ-д энэ оны эхний есөн сарын байдлаар гэрлэлтийн тоо огцом буурч, сүүлийн 18 жилийн хамгийн доод түвшинд хүрлээ. Нэгдүгээр сараас есдүгээр сарын эцэс хүртэл 4.65 сая хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 2.08 сая хос гэрлэлтээ цуцлуулжээ.
Энэ хэмжээ 18 жилийн хугацаанд байгаагүй хамгийн доод үзүүлэлт болсон байна гэж орон нутгийн Yicai мэдээллийн агентлаг мэдээллээ.
БНХАУ-ын эрх баригчид гэрлэлт, хүүхэд төрүүлэхийг дэмжих зорилгоор гэр бүлийн тэтгэмж олгох, хүүхэд асрах үйлчилгээг сайжруулах, төрөлттэй холбоотой эмнэлгийн зардлыг бууруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн залуучуудын хөгжлийг хот төлөвлөлт, орон сууц, эрүүл мэнд, боловсрол болон төрийн үйлчилгээний бодлогод уялдуулах дэлгэрэнгүй бодлого хэрэгжүүлж байгаа юм.
Гэсэн ч өндөр настнуудыг тэтгэх ачаалал нэмэгдэж, хүүхдийн тооноос давсан байна. Хүн амын бүтэц өөрчлөгдөж, 2025 онд БНХАУ-ын хүн ам дөрөв дэх жилдээ дарааллан буурах төлөвтэй бөгөөд төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрсэн байна.
Хүн ам зүйчид хүн амын бууралт цаашид үргэлжлэх талаар сэрэмжлүүлж, НҮБ-ын мэдээлснээр 15-49 насны нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо энэ зууны эцэс гэхэд 100 саяас доошлох төлөвтэй гэжээ.


Сэтгэгдэл