Онцлох мэдээ Спорт

Монголын гал унтраах техникийн баг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Азербайжаны Баку хотод зохион байгуулагдсан гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII тэмцээнд Монголын баг тамирчид мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд нийт 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд Монгол Улсаа эрэгтэй 10, эмэгтэй 8 тамирчнаас бүрдсэн хоёр баг төлөөлсөн байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрөлд Монголын шигшээ баг 25.08 секундын амжилтаар мөнгөн медаль хүртсэн ба энэ амжилтаар 2017 онд Туркийн Измир хотод болсон тэмцээнд тогтоосон улсын дээд амжилтыг шинэчилжээ.

Мөн есөн жилийн дараа энэ төрөлд медалийн өнгөө өөрчилж, мөнгөн медаль хүртсэн нь тэмцээний түүхэнд онцлог үзүүлэлт болж байна.

 

Сэтгэгдэл