Шар хуудас

Д.Хулан: Иргэдийн төлөөх бодит ажлыг дэмжих хариуцлага нээлтийн тайзан дээр бус, шийдвэр гаргах ширээний ард эхлэх ёстой!

“Монголын Алт” (МАК) компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Б.Нямтайширын эхнэр Д.Хулан “МАК-ийн зүгээс Дундговь аймгийн иргэдийн суурь асуудлыг шийдэхэд чиглэсэн эрүүл мэнд, цэвэр усны төслүүд хэрэгжүүлэх саналыг аймгийн Засаг дарга С.МӨНХЧУЛУУНД удаа дараа илэрхийлсэн боловч үл тоомсорлон хариу ч өгөөгүй билээ. Харин тэрээр аймгийн хөгжлийн санд жил бүр 200 сая төгрөг төвлөрүүлэх ХУУЛЬ БУС шаардлага тавьж буй нь (хандив тусламжийг мөнгөн дүнгээр шаардах эрх зүйн үндэсгүй) яг ямар зорилоготой, хэнд ашигтай юм болоо?

БИД бодит байдал дээр ҮҮНЭЭС ч ИЛҮҮ САНХҮҮЖИЛТ ЗАРЦУУЛЖ, иргэдийн эрүүл мэндийг дэмжих ЭНХ-МЭНД төслөө эхлүүлээд 1340 ЭХ, ХҮҮХДИЙГ үзлэгт ХАМРУУЛААД амжилттай ажиллаж байна.

Хамтран ажиллах саналд хариу өгөөгүй, хөтөлбөрийг дэмжээгүй, гацаадаг атлаа бидний санаачлан, санхүүжүүлж буй “Энх-Мэнд” хөтөлбөрийн нээлтэд Засаг дарга ирж тууз хайчилж, үг айлдах болтой. Иргэдийн төлөөх бодит ажлыг дэмжих хариуцлага нээлтийн тайзан дээр бус, шийдвэр гаргах ширээний ард эхлэх ёстой!

Хөрөнгө оруулж, ажлын байр бий болгон, татвараа төлж буй хувийн хэвшилтэй хамтран ажиллах учиртай орон нутгийн удирдлага хувийн хэвшлийнхээ үйл ажиллагаанд хөдлөх бүрийд тээг, бүтээх бүрийд саад болж ирлээ! Үүнийг баруунд “улаан туузны бодлого” гэдэг (“red tape policy”)” хэмээн Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг шүүмжилжээ.

 

 

Сэтгэгдэл