Эдийн засаг

Хөгжлийн банк чанаргүй зээлүүдийг хөрөнгө шилжүүлж барагдуулж байна

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын явцад Хөгжлийн банкнаас нийт 93,8 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн өр төлбөрийг бодитоор барагдуулж байгаад талархал илэрхийлсэн албан бичгийг Авлигатай тэмцэх газарт ирүүлжээ.

Монгол Улсын Хөгжлийн банк Авлигатай тэмцэх газартай хамтран 2026 оны хоёрдугаар улирлаас эхлэн нэр бүхий 12 чанаргүй активыг төлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд “Энсада истерн” ХХК, “Шанх майнинг” ХХК, “Монгол драй милк” ХХК, “Зэст өндөр” ХХК, “Бэрэн групп” ХХК, “Мондулаан трейд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн гурилын үйлдвэр тоног төхөөрөмжтэй нь хамт, 23 үл хөдлөх хөрөнгө, 1 газар, 2 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Хөгжлийн банкны өмчлөл, бүртгэлд шилжүүлэн авсан байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр чанаргүй зээлдэгч “НВЦ” ХХК-ийн 43,1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулах хүрээнд 13 үл хөдлөх хөрөнгө, 2 ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 38,8 тэрбум төгрөгөөр тооцон 4,3 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр төлүүлэхээр тохиролцсон тухай Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн албан бичгээр мэдэгджээ.

Сэтгэгдэл