Нийгэм

Экологич Ч.Баярмаа “WINGS Woman of Discovery 2026” шагнал хүртжээ

АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “WINGS Women of Discovery Awards” ёслолын арга хэмжээний үеэр Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич Ч.Баярмаа 2026 оны шилдэг дөрвөн эмэгтэй судлаачийн нэгээр шалгарч, олон улсын нэр хүндтэй шагнал авлаа.

“WINGS Women of Discovery” нь шинжлэх ухаан, байгаль хамгаалал, газарзүйн нээлт, судалгааны салбарт манлайлж, дэлхий дахинд бодит хувь нэмэр оруулж буй эмэгтэй судлаачдыг дэмжих зорилготой олон улсын байгууллага юм. Энэхүү байгууллага жил бүр салбартаа онцгой амжилт гаргасан эмэгтэйчүүдийг шалгаруулж, тэдний судалгаа, шинжлэх ухааны нээлт, байгаль хамгааллын санаачилгыг дэмжих санхүүжилт олгодог.

Ч.Баярмаа нь 25 насандаа энэхүү шагналыг хүртсэнээр “WINGS Women of Discovery” түүхэн дэх хамгийн залуу судлаач болж байна.

Сэтгэгдэл