Абу-Даби хотод АНУ, ОХУ, Украины гурван талт хэлэлцээ хоёр өдөр үргэлжилж, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өндөрлөв. Хоёр дахь өдрийн хэлэлцээ ойролцоогоор хоёр цаг үргэлжилсэн байна.
Энэхүү хэлэлцээний хүрээнд ОХУ, Украин улс олзлогдсон цэргүүдийг солилцох талаар тохиролцоонд хүрсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн АНУ-ын зуучлалтай явагдсан хэлэлцээний үеэр Украины тал байлдааны ажиллагааг түр зогсоох санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд гал зогссоны дараа Европ дахь аюулгүй байдлын тогтолцоог хэлэлцэх боломжтой гэдгийг илэрхийлсэн байна. Гэвч энэ асуудалд талуудын байр суурь зөрүүтэй байсан гэж эх сурвалжууд онцоллоо.
Хэлэлцээний эхний өдөр талууд нэг нэгээр буюу “1000-ыг 1000-аар” эсвэл “1500-г 1500-аар” цэргийн олзлогдсон хүмүүсийг солилцох болон газар нутгийн асуудлыг хэлэлцсэн талаар Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэв. Түүний мэдээлснээр газар нутгийн асуудал дээр талуудын байр суурь өөр байна.
Абу-Даби хотод хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний дараа Цагаан ордны тусгай төлөөлөгчид болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Москвад болон Киевт айлчилж, талуудын төлөөлөлтэй уулзах боломжтой гэж эх сурвалжууд мэдээлэв.
Энэ хэлэлцээ нь ОХУ, Украин хоёр улсын хооронд 2026 оны хоёрдугаар сараас хойш явагдсан анхны хэлэлцээ юм.


Сэтгэгдэл