Нийгэм

Мал хулгайлан махалж, борлуулсан бүлэг этгээдийг илрүүллээ

Архангай аймгийн Эрдэнэмандал, Өлзийт, Батцэнгэл сумын нутаг дэвсгэрт 14 удаагийн үйлдлээр 54 толгой бод мал бүлэглэн хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ. Тэд бүлэглэн бод малыг нядалж, эд эрхтэнийг нь малын саравч, голын сав газарт нууж, махыг иргэдэд худалдан борлуулсныг Цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.

Малыг хулгайг илрүүлэхэд иргэд, малчдын оролцоо бгч буй мэдээлэл чухал ач холбогдолтой. Малчид малаа тогтмол бүртгэж, малын зүс, им тамга, содон шинжийг тэмдэглэн бэлчээр хотондоо тогтмол хяналт тавихыг зөвлөж байна.

Мөн иргэд мах худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг нягталж, сэжигтэй бол Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл