Эрүүл мэнд

Өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлдөггүй гэв

Америкийн эрдэмтэд өглөөний цайндаа өндөг тогтмол хэрэглэх нь биеийн жинд нөлөөлөхгүй болохыг тогтоожээ. Өндөг нь D, B12 амин дэм, холин, амин хүчил зэрэг хүний биед шаардлагатай шим тэжээлийг агуулдаг бөгөөд өдрийн турш эрч хүчтэй байхыг дэмждэг байна.

Зүрхний эрүүл мэндийн нийгэмлэгээс холестерины өдрийн зөвлөсөн хэрэглээ 300 мг гэж тогтоосон ч хоёр ширхэг өндөг идэхэд холестерин 200 мг хүрдэг учраас олон хүн өндөгний хэрэглээг хязгаарладаг. Гэсэн хэдий ч, энэ оны эхнээс өргөн судалгаагаар хоол хүнснээс авах холестерин нь санаа зовоход хүргэх хэмжээ биш гэж үзжээ.

Өндөг нь хүний нүдний мэдрэлийг хамгаалж, хүрээлэн буй орчны хортой нөлөөг бууруулахад туслах амин дэм болон үл исэлдүүлэгч бодис агуулдаг ба яс болон үеийг бэхжүүлж, дархлааг сайжруулдаг байна.

Мөн өндөг бол шулуун гэдсэнд шаар болон үлддэггүй, хүний биед дээд зэргээр шингэдэг хүнсний бүтээгдэхүүн ажээ. Энэ нь оюун ухааны чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг гэж Америкийн судлаачид дүгнэсэн байна.

Сэтгэгдэл