Нийгэм

Улаанбаатарын “Сэлбэ” хотын бүтээн байгуулалт эхэлж дулааны системийг ашиглаж эхэллээ

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах болон түгжрэлийг сааруулах зорилгоор “Сэлбэ” хотыг байгуулах ажил эхэлсэн байна. Халаалтыг Сэлбэ дулааны станцаас хангаж эхэлснээр зарим барилгуудыг дулаанд холбосноор өвлийн турш дотор заслын ажлыг хийх боломж бүрджээ. Энэхүү дулааны станц нь 2021 онд ашиглалтад орсон бөгөөд одоогоор 52 байгууллагыг дулаанаар хангаж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон аж ахуй нэгжүүдийг дулаанаар хангадаг гэж албаныхан мэдээлэв.

Сэлбэ дэд төв төслийн хүрээнд нийт 158 га талбайд 113 блокт 8575 айлын орон сууц баригдах юм. Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвагийн мэдээллээс үзвэл Сэлбэ орон сууцны хорооллын нэг метр квадратын үнэ 3,700,000-3,900,000 төгрөгийн хооронд байх урьдчилсан тооцоо гарчээ.

Газар чөлөөлөлт болон дулааны станц байгуулах ажилд хамтран ажилласнаар энэ цогц орон сууцны хороолол баригдаж эхэлсэн байна. Төслийн хүрээнд зөвхөн орон сууц барих бус, сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд болон худалдааны төвүүдийг ч багтаасан бүтээн байгуулалтын ажил өрнөх юм.

Сэтгэгдэл