2023 оны есдүгээр сард болсон “Miss Universe Mongolia 2026” тэмцээний үндэсний ялагчээр Э.Энхдэлгэрэх тодорсон юм.
Тэрбээр Пуэрто Рико улсад зохион байгуулагдах 75 дахь удаагийн “Miss Universe” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлдэж байсан.
Гэвч 2023 оны арваннэгдүгээр сарын 6-нд тэмцээний зохион байгуулагчдын зүгээс түүнийг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан байна.
Оронд нь дэд байр эзэлсэн О.Намуунааг илгээхээр болсон нь олон нийтийн дунд шүүмжлэл үүсгэжээ.
Иймд Э.Энхдэлгэрэх уг асуудлаар хууль эрх зүйн байгууллагад хандаж, нэр төр хохирсон болон зөрчигдсөн эрхээ хамгаалж, зохион байгуулагчдын үндэслэлгүй шийдвэрийн эсрэг шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл