Амин хүчлийн эрчим хүчний бодлого, эдийн засгийн байнгын асуудал болох шатахууны нөөц, нийлүүлэлтийн талаар Амин хүчлийн эрчим хүчний бодлого хариуцсан дэд сайд Б.Мөнхтамир өчигдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр шатахууны тодорхой хугацааны нөөцлөлтийн боломжийг судалж байгаагаа онцолж, 2024 онд Засгийн газрын татаастай зээлээр аж ахуйн нэгжүүд шатахууны савны барилгын ажлыг эхлүүлсэн талаар танилцуулсан юм.
Одоогоор эдгээр сав ашиглалтад орж эхэлж байгаа бөгөөд 2025 оны хавар бүх сав бүрэн ашиглалтад орох төлөвтэй байна. Ингэснээр Монгол Улс 2028 он гэхэд 300 гаруй метр куб багтаамжтай шатахууны нөөцлөх савтай болох бөгөөд энэ нь 3-4 сарын шатахууны нөөцийг хангах хэмжээний багтаамжтай аж.
Мөн тэрбээр Улаанбаатар хотод энгийн АИ92 шатахууны хэрэглээний журамтай холбогдуулан тайлбар хийлээ. Хотын агаарын чанар, хамгааллын үүднээс энгийн АИ92 шатахуунд хүхрийн хэмжээ 400ppm байгаагаас шалтгаалан тухайн төрлийн шатахууныг нийслэлд зөвшөөрдөггүй гэж мэдэгдэв.
Ийм шатахуун нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна нийслэлийн агаарын бохирдлын 30 хувийг үүсгэдэг тул урт хугацаанд энгийн АИ92 шатахуунаас татгалзах шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ.
Гэсэн хэдий ч одоогоор энгийн АИ92 шатахууны хэрэглээнээс шууд татгалзах боломжгүй бөгөөд Евро5 стандартад нийцсэн шатахууны үнийг бууруулах асуудлаар ярилцаж байгааг мэдээллээ. Одоогоор үнийн талаарх шийдвэр хараахан гараагүй байна.


Сэтгэгдэл