Онцлох мэдээ Улс төр

Засгийн газар 20 орчим асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2026.11.18/ээлжит хуралдаан 8:00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэх ажээ.

Тодруулбал, Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого батлах тухай, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх явцын талаар, барилгын ажлын зөвшөөрөлтэй нийтийн зориулалттай орон сууцын барилгын мэдээллийг цахим хэлбэрээр нээлттэй мэдээлэх техникийн боломжийг бүрдүүлэх ажлын явцын талаар, 2026 оны ургац хураалтын урьдчилсан дүн зэрэг 20 орчим асуудал хэлэлцэж байна.

Сэтгэгдэл