Завхан аймгийн Сонгино сумын Тариат голд шархадсан, ижил сүргээсээ хоцорсон хун шувууг тус сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчид авран хамгаалжээ. Тэд энэ хунг өвлийг өвдөөгүй давуулахаар Ховд аймгийн Дөргөн сумын Далай нуурын хунгийн сүргийн хамгаалагчдад хүлээлгэн өгөхөөр зохицуулсан байна.
Байгаль хамгаалагчид Хар-Ус нуурын тусгай хамгаалалттай газрын байцаагч нарт мэдэгдэж, мэргэжлийн зөвлөгөө авчээ. Мөн хуулийн дагуу мал эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд шаардлагатай эмчилгээ, асаргааг хийсний дараа Далай нуурын хунгийн сүрэгтэй эсэн мэнд нийлүүлэхээр төлөвлөж байна.


Сэтгэгдэл