Улс төр

Н.Учрал: Гадна дотноос шүүмжилдэг биш, улс орондоо ирээд өөрөө үнэн зөвөө ярьж яагаад болдоггүй юм бэ

Хотын дарга асан Х.Нямбаатар өдгөө Канад улсад оршин сууж, олон нийтийн сүлжээн дэх хаягаараа шууд дамжуулалтаар улс төрд нөлөө бүхий болон төрийн өндөр албан тушаалтнуудын талаар мэдээлэл хүргэсээр буй.

Тэгвэл түүнийг Монголд авчрах эсэх дээр ямар байр суурьтай байгааг нь Ерөнхий сайд Н.Учралаас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлынх нь үеэр сэтгүүлчид тодрууллаа.

Үүнд Ерөнхий сайд Н.Учрал “Төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд шалгуулъя гэж байна. Үнэн мөнөө тогтоолгоё гэж байгаа. Жишиг гаргаж байгаа нь сайн хэрэг. Гадна дотноос шүүмжилдэг биш, улс орондоо ирээд өөрөө үнэн зөвөө яриад, ярьж байгаа нь үндэслэлтэй бол нотлох баримтаа авчирч өгөөд яагаад  ажиллаж болдоггүй юм бэ. Эх орондоо ирж, бүгдээрээ хууль шүүхийнхээ өмнө эрх тэгш оролцъё гэж уриалж байна” гэж хариулав.

Сэтгэгдэл