Нийгэм

Арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтийн амралт болно, худалдааны төвүүд хэвийн ажиллана

Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амарна.

Уг өдөр нь Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 102 жилийн ойн өдөр юм.

Энэ баярын өдөрт зориулан Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдэд тусгай хуваарь гаргахгүй бөгөөд тэдгээр худалдааны төвүүд хэвийн горимоор ажиллана.

Тус өдөр нь 2016 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт орсны үр дүнд бүх нийтийн баярын өдөр болгон тодорхойлогдсон юм.

Хуулийн дагуу “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэдэг нь улс орон даяар нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг илэрхийлдэг.

Сэтгэгдэл