Монгол орны нийт гол, нуурын мөсөн бүрхүүл бүрт тогтсон хэдий ч явган болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй гэдгийг албаныхан анхааруулж байна.
Улсын хэмжээнд энэ онд арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20, гол, нуурын усанд суусан 42 тохиолдол бүртгэгдсэн байна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид нийт 117 иргэнийг аварч, 48 тээврийн хэрэгслийг татан гарган аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Иймд иргэд, малчид болон тээвэрчдийг цаг хожих, зам товчлох гэх шалтгаантай гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж, өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг бодолцохыг санууллаа.


Сэтгэгдэл