Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр БНСУ-ын Мүжү хотод эхэллээ.
Тэмцээнд 62 орны 245 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав тэргүүтэй дөрвөн тамирчин өрсөлдөж байна.
“Мүжү-2026” ДАШТ-ий тулаан K41, K44 ангиллаар эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жингээр эхэлсэн.
Эрэгтэйчүүдийн K44 ангиллын -58 килограмын жинд ОУХМ Х.Темирбек эхний тулаандаа ОХУ-ын Аскхат Акматовыг 2:0-ээр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Азербайжины Сабир Зейналов юм. Энэ жинд нийт 22 тамирчин оролцож, Х.Темирбек чансааны долдугаарт эрэмбэлэгдэж байна.
Эмэгтэйчүүдийн K44 ангиллын -52 килограмын жингийн хагас шигшээд Хөдөлмөрийн баатар, “Парис-2024” Паралимпын аварга У.Сүрэнжав нь шалгарсан бөгөөд тэрээр эхний тойргийг өнжиж, ОХУ-ын Мария Фисенког 2:0-ээр ялж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар боллоо.
У.Сүрэнжавын дараагийн өрсөлдөгч нь Ираны Захра Рахими юм.


Сэтгэгдэл