Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны энэ сарын 20-ны өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нарыг хүлээн авч уулзан, Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа.
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Цацралт баримтат гэрэл зургийн салбарт 40 гаруй жил ажиллаж, Монгол орны түүх, соёл, нүүдэлчдийн өв уламжлал, байгалийн үзэсгэлэнг дотоод болон гадаадад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр нь шог зураг, дүрслэх урлагийн салбарт ажиллаж, үндэсний үнэт зүйлсийг уран бүтээлээрээ дамжуулан сурталчилж байна.
Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нар нь “Арт аялал” төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийг эрэн судалж, олон улсад сурталчлах чиглэлээр ажиллах юм.


Сэтгэгдэл