Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод цас орж, явган шуурга шуурна.
Хур тунадасны хувьд 22-нд Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд Хэнтийн уулархаг газар болон Халх голын сав газраар 0.0-1.0 мм цас орж, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай, хүйтэн байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх ба шөнөдөө Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдад, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас орж, өдөртөө Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтийн хойд нутгаар 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температурын хувьд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг Үүр, Орхон, Туул, Тэрэлж орчмоор -19…-24 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар -9…-14 градус хүртэл хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг Үүр голын хөндийгөөр -14…-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан байх юм.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ. Шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсэгт -13…-15 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
Баганур орчмоор шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө -19…-21, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орж, салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байх төлөвтэй байна.


Сэтгэгдэл