Дэлхийд

“Гэртээ ганцаараа” цувралын шинэ ангийг “Disney” компани бүтээнэ

“Гэртээ ганцаараа” цувралын шинэхэн ангийг “Disney” компани хийхээр бэлтгэл ажлаа эхэлжээ. Анхны хоёр ангийг бүтээсэн Маколэй Калкин шинэ ангид Кевин МакКаллистерийн дүрээ дахин бүтээх төлөвтэй байна.

“Superbad”, “Pineapple Express”, “Neighbors”, “Sausage Party”, “The Studio” зэрэг уран бүтээлээрээ танигдсан Сет Роген, Эван Голдберг нар киноны зохиолыг бичих юм.

Эхний хоёр ангийг Крис Коламбус найруулж, дэлхийн кино зах зээлээс нийт 836.3 сая ам.долларын орлого олсон байна.

Шинэ ангийн найруулагч одоогоор тодроогүй байгаа аж.

Сэтгэгдэл