ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин кино найруулагч Эмир Кустурицатай хийсэн ярилцлага Кремлийн албан ёсны вэб сайт дээр Баасан гарагт нийтлэгдэв.
Ярилцлагын гол агуулга нь Оросын түүх, соёл иргэншилтэй холбогдсон байлаа.
Путин хөрш Хятадын соёл иргэншлийн тухай ярихдаа Монголын түүхэнд хамааралтай баримт дурдсан нь онцлог байв. “Оросын соёл иргэншил гэсэн ойлголтыг та хэрхэн тодорхойлох вэ?” гэсэн асуултад тэрбээр “Оросын соёл иргэншил бол аугаа соёл иргэншлүүдийн нэг бөгөөд бид бусдынхаа түүхийг хүлээн зөвшөөрдөг” гэж хариулсан байна.
Тэрбээр жишээ болгож Хятадын мянга мянган жилийн соёл иргэншлийг нэрлэж, Монголчууд Хятадын эзэнт гүрэнтэй тулалдаж, эцэстээ Монгол-Хятадын хамтарсан эзэнт гүрнийг байгуулсан ч, хамгийн сүүлд Хятадууд Монголчуудыг шингээсэн хэмээн тайлбарлажээ.
Цааш нь Путин “Хятадын төр, ард түмэн байлдан дагуулагчдыг уусгадаг” гэсэн бөгөөд энэ үзэл нь тэр оролцсон ярилцлагын онцлог байсан юм.
Мөн тэрбээр өнөөгийн Орос улс нь Оросын соёл иргэншлийн төв юм гэж тодорхойлж, Украин зэрэг бусад хөрш орнууд үүний нэг хэсэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнтэй холбогдуулан Путин Украин цэргүүдэд бууж өгөхийг тушаахгүй гэж онцлоод, харин тэднийг “түүхийн зөв тал болсон бидний талд нэгдэхийг хүсэж байна” гэжээ.


Сэтгэгдэл