Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Соёлын Гавьяат Зүтгэлтэн С.Цацралт, С.Цогтбаяр нарыг хүлээн авч уулзан гэрчилгээг нь гардууллаа.
Тэрбээр тэдний олон жилийн уран бүтээлийн туршлага, хөдөлмөр, мөн “Арт аялал” төслийн хүрээнд хэрэгжүүлэх санаачилга нь Монголын түүх, соёлын өвийг олон улсын тавцанд сурталчлан таниулах, соёлын харилцааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сайд Б.Батцэцэг эрхэм уран бүтээлчдэд амжилт, бүтээлч ажил үйлсийн сайн сайхныг хүсэн ерөөлөө.


Сэтгэгдэл