Спорт

Ш.Энхийн-Од Монголын шигшээ багийн ахлагчаар тоглоно

Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт Монголын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 26-наас 30-ныг дуустал “M bank arena”-д болох юм.

Нийт 12 баг найман эрхийн төлөө хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Тодруулбал Монголын шигшээ баг F хэсэгт Тайланд, Хонконг, Малайз, Индонез, Фижи багтай орсон. Манай улсын шигшээ баг энэ сарын 26-нд Индонез, 27-нд Хонконг, 29-нд Малайзын багтай тоглоно.

Өнөөдөр Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-ноос шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.

Энэ удаагийн шигшээд

Ш.Энхийн-Од,
Н.Батбаяр,
А.Азбаяр,
Х.Оргил,
С.Биндэръя,
М.Өлзий-Орших,
Г.Болор-Эрдэнэ,
Б.Барсболд,
О.Өсөхбаяр,
Ч.Маргад,
Э.Түшиг,
Г.Дөлгөөн нар багтжээ.

АНУ-ын Хөгжлийн лигийн “Оцеола Мэйжик” багт данстай Ш.Энхийн-Од багийн ахлагчаар талбайд гарах аж. Мөн Японы “Фүкүшима Файрбондс” багийн тоглогч А.Азбаяр, “Фүкүй Блоувайндс” багт зүтгэж буй Х.Оргил нар улсынхаа шигшээд тоглохоор иржээ.

Сэтгэгдэл