УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тов, сонгуулийн штабын зохион байгуулалт, намын дотоод эв нэгдлийг хангах болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах асуудлыг хэлэлцжээ. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн дунд “санал асуулга” явуулахаар санал нэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэр дэвших сонирхолтой хүмүүсийг олон нийттэй уулзуулж, иргэдээс санал авсны үндсэн дээр эцсийн шийдвэрээ гаргахаар тохирчээ. Одоогоор МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой, сонирхолтой улстөрчдөөр Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Б.Жавхлан, С.Бямбацогт нарын нэр яригдаж байна. Харин “санал асуулга”-аа хэзээ, хэрхэн зохион байгуулах, сонгуулийн товыг хэзээ зарлах зэрэг асуудал одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар эргэн мэдээлнэ.


Сэтгэгдэл