Нийгэм

Нийслэлийн төсөвт гал сөнөөгчдийг техник хэрэгслээр шинэчлэх хөрөнгө оруулалт тусгалаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НЗДТГ-аас боловсруулж, НИТХ-д өргөн бариад байна. Төсөвт татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулах талаар нарийвчилсан тооцоолол багтжээ.

Төсөлд гал сөнөөгчдөд зориулах хөрөнгө оруулалтыг тодорхой тусгасан бөгөөд үүгээр гал сөнөөгчдийн хөдөлмөр хамгааллын хувцсыг цэвэрлэх, хатаах, ариутгах тоног төхөөрөмж авахад 1.3 тэрбум төгрөг, хүчилтөрөгчийн амьсгалын төхөөрөмж цэнэглэгч автомашин худалдан авахад 3.2 тэрбум төгрөгийг зарцуулах ёстой гэжээ.

Мөн Нийслэлийн Онцгой Байдлын Газрын хяналтын төвд 3.3 тэрбум, Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Гал түймэр унтраах аврах ангийн барилгад 2.2 тэрбум, Баянзүрх дүүргийн гал түймэр унтраах ангийн барилга байгууламжид 6 тэрбум, Хан-Уул дүүргийн гал түймэр унтраах ангийн барилгын ажилд 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Эдгээр арга хэмжээний хүрээнд ирэх онд онцгой байдлын салбарт нийт 17.1 тэрбум төгрөг зарцуулах юм.

Нийслэлийн Онцгой байдлын газар нь Улаанбаатар хотын хэмжээнд гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх, авран туслах, гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийг урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм.

Сэтгэгдэл