Монгол Улсын 102 жилийн ойд зориулан Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Шаравжамцын Энхийн-Од Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ.
Ш.Энхийн-Од нь 2002 онд АНУ-ын Аризона мужийн Финикс хотод төрсөн бөгөөд Монголын сагсан бөмбөгийн түүхэнд NCAA-гийн нэгдүгээр дивизионд тоглосон анхны тамирчин юм.
Тэрбээр АНУ-ын “Dayton Flyers” болон “South Carolina Gamecocks” багуудад тоглож, 2026 оны аравдугаар сард NBA-гийн “Orlando Magic” багтай албан ёсны гэрээ байгуулсан Монголын анхны тоглогч болсон. Одоогоор NBA-ийн хөгжлийн лигийн “Osceola Magic” багт 55 дугаартай тоглож байна.
Ш.Энхийн-Од Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын тэмцээнүүдэд оролцож, энэ сарын 26-29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн цомын урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтуудад ахлах тамирчнаар оролцохоор бэлтгэж байна.
Ийнхүү Ш.Энхийн-Од болон түүний аав Ц.Шаравжамц нар хоёр эх орондоо гавьяат тамирчин цол хүртсэн анхны аав, хүү боллоо. Ц.Шаравжамц нь 2009 онд тус хүндтэй цолыг хүртсэн байдаг.

Сэтгэгдэл