Баянхонгор-Алтай чиглэлийн 65-84 километр хооронд авто замын хөвөө эвдэрчээ

2026-07-28
ribg4w_758554277_1601695151288254_3997977397483422531_n_x974

A0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам 65-84 км хооронд өчигдөр орсон борооны улмаас 16 хэсэг газраар үерлэж зам даван хөвөө далангаа эвдэж нарийссан талаар Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Иймд жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.