Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийг хүчингүй болгоно

2026-08-031min
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийг хүчингүй болгоно
Нийслэлд дуу чимээний хэтрэлттэй, яндан, дуу намсгуур нь гэмтсэн тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийг хүчингүй болгох арга хэмжээ авч байна.

Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээг хянах, шалгах ажил эхэлжээ. Энэ хүрээнд Монгол Улсын MNS 4599:2026 стандартад заасан дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй болон Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-т заасан шаардлагыг зөрчсөн, яндан болон дуу намсгуур нь гэмтсэн эсвэл байхгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч байна. Автотээврийн үндэсний төвөөс стандартын шаардлага хангахгүй, дуу чимээний зөрчилтэй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгохыг анхаарууллаа.