Морингийн давааны замаас дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто замыг ашиглалтад орууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус замын ашиглалтад орсон газарт ажилласан байна.
Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар баригдсан уг авто замын гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК ажилласан бөгөөд зам нь хоёр эгнээтэй, зорчих хэсгийн өргөн нь долоон метр, хоёр талаараа явган хүний замтай, гэрэлтүүлэг болон ус зайлуулах хоолойтойгоор баригдсан.
Тус зам нь “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” рүү чиглэсэн тул хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттай, суурийг цементээр бэхжүүлсэн онцлогтой юм.
Зам ашиглалтад орсноор Морингийн давааны болон дахин боловсруулах үйлдвэрийн чиглэлд зорчих ачааны автомашинууд хатуу хучилттай замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болж, үүний үр дүнд тоосжилт болон орчны бохирдол буурах нөхцөл бүрдэнэ.
