Ерөнхий сайд Н.Учрал хэмнэлтийн горимд шилжих үүрэг даалгавар өглөө
2026-08-051min

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, зарим санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргасан талаар мэдэгдэв.
Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал болон олон улсын тогтворгүй байдлын улмаас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих үүрэг даалгавар өгсөн талаар мэдэгдэв.
Уг тогтоолын хүрээнд зарим санхүүжилтийг түр зогсоож байгаа юм.
Тэрбээр “Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж байна. Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаад томилолтоор явахгүй” гэж онцлов.
Мөн хурал, чуулган зохион байгуулах шаардлагатай бол цахимаар хийхийг зөвлөсөн бөгөөд хэмнэсэн төсвийг өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж болон иргэдийн амьдралд шаардлагатай ажилд зарцуулахыг үүрэг болгожээ.
