Засгийн газар шатахууны импорт, хязгаарлалтын талаар шинэ зохицуулалт хийв

2026-08-051min
Засгийн газар шатахууны импорт, хязгаарлалтын талаар шинэ зохицуулалт хийв
Засгийн газар шатахууныг улсын хилээр хүссэн хэмжээгээр оруулж ирэхийг зөвшөөрч, автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор шатахуун олгох зохицуулалт хийжээ. Шатахууны үнийг тохиролцох боломжгүй гэдгийг сайд онцлов.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шатахууны асуудлыг хэлэлцэж, Шуурхай штабаас зарим арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн талаар танилцууллаа.

Улсын хилээр иргэд, аж ахуй нэгжүүд бензин, шатахууныг хүссэн хэмжээгээрээ оруулж ирэхийг Засгийн газар зөвшөөрсөн бөгөөд 10, 20, 50 литр гэлтгүй ямар ч хэмжээгээр оруулж ирж болно. Хил, гааль дээр аюулгүй байдлыг хангаж, ямар нэг хүндрэл, чирэгдэл үүсэхгүй байхыг анхаарна.

Шатахууны хангамжийг сайжруулах зорилгоор автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор ээлжлэн шатахуун олгож эхэлсэн бөгөөд нэг машинд 50 мянган төгрөг хүртэл шатахуун олгох зохицуулалт хийсэн байна. Иргэд шатахууныг саванд авах боломжгүй юм.

Эдгээр арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш зарим эерэг үр дүн гарч байгааг салбарын сайд онцолсон байна.

Мөн шатахуун оруулж ирэх улсын тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд БНСУ, Сингапур зэрэг улсаас шатахуун авдаг талаар мэдээлэв. Шатахууны үнийг тохиролцох боломжгүй бөгөөд одоогоор олдож байгаа газраас л шатахуун авсаар байгааг Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.