Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл 2026 оны 08 дугаар сард эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан нэгдүгээр шатны бүртгэлийг хүлээн авна.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах шаардлага үүсэх бөгөөд үүний 126,827 нь нийслэлийн хүүхдүүд байна гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.
Нийслэлийн хүүхдүүдийг насны ангиллаар авч үзвэл 2 настай 27,832, 3 настай 31,303, 4 настай 32,002, 5 настай 35,690 хүүхэд байгаа юм.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулахдаа өөрийн болон хүүхдийн хаягийн бүртгэл, мэдээллийг шалгаж баталгаажуулсан байх, өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан хүүхэд нь тухайн цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах эсэхийг сонгох, мөн шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатайг анхаарууллаа.
