Телекамерын систем хуурамч улсын дугаарыг илрүүлж байна

2026-08-191min
Телекамерын систем хуурамч улсын дугаарыг илрүүлж байна
Телекамерын ухаалаг системээр хуурамч улсын дугаартай 14 тээврийн хэрэгслийг илрүүлж, холбогдох хуулийн дагуу торгууль ногдуулж байна. Жолооч нарыг хууль бус дугаар ашиглахаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

Тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг телекамерын ухаалаг системээр илрүүлэн, зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна.

2026 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21:00 цагийн байдлаар уг системээр хуурамч улсын дугаартай 14 тээврийн хэрэгслийг илрүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь хэсэгт зааснаар хуурамч улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Харин хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хууль бусаар солих, хуурамч дугаар ашиглан хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.