Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлын хувьд дэлхийд 48 дугаарт эрэмбэлэгдлээ

2026-08-311min
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлын хувьд дэлхийд 48 дугаарт эрэмбэлэгдлээ
2026 оны эхний хагас жилд Монгол Улс хүлэмжийн хийн ялгаралд дэлхийн 48 дугаарт орсон бөгөөд түлш, хөдөө аж ахуйн хөрснөөс үүдэлтэй ялгарал, нүүрс олборлолт гол дэд салбарууд байна.

Climate TRACE судалгааны тайланд 2026 оны эхний хагас жилд улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлын түвшинг судалсан байна. Энэ үеэр Монгол Улс хүлэмжийн хий ялгаруулалтын үзүүлэлтээр 48 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Хүлэмжийн хий нь хөдөө аж ахуй, барилга орон сууц, хог хаягдал, аж үйлдвэр, шатах түлш, зам тээвэр, цахилгаан дулаан болон бусад хүчин зүйлсээс үүссэн нийлмэл үзүүлэлт юм. Монголд 2026 оны эхний хагас жилд хамгийн их ялгарсан дэд салбарууд нь түлш, хөдөө аж ахуйн хөрснөөс үүдэлтэй ялгарал болон нүүрс олборлолт байжээ.

Мөн зам тээврийн салбарын ялгаруулах хүлэмжийн хий сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд өмнөх оны мөн үедэй харьцуулахад 117,853 тонн CO2 эквивалентээр буюу 3.4 хувиар өссөн байна.

Үүний зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарал Улаанбаатар хотод 17.52 сая тонн, Өмнөговь аймагт 10.38 сая тонн, Төв аймагт 4.06 сая тонн, Сэлэнгэ аймагт 2.96 сая тонн CO2 эквивалент хэмжээнд хүрч, бусад аймгуудынхаас өндөр түвшинд байгаа нь ажиглагдлаа.

Үүнд нөлөөлсөн гол салбарууд нь Улаанбаатарт аж үйлдвэр, зам тээвэр; Өмнөговьд шатах түлш; Дорноговьд шатах түлш ба аж үйлдвэр; Сэлэнгэ аймагт аж үйлдвэр юм.

Харин Хэнтий, Архангай, Дорнод аймагт хүлэмжийн хийн ялгаралт багассан нь зам тээврийн салбар болон ой хээрийн түймрийн бууралтаас шалтгаалжээ.

Монгол Улсад 2015-2025 онд 718,190 суудлын автомашин, 215,065 ачааны автомашин, түүнчлэн 14,779 нийтийн тээврийн моторт хэрэгсэл импортолсон гэж Үндэсний Статистикийн Хороо мэдээлэв.