Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэлж, төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна
2026-08-311min

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2027 оны төсвийн хуулийн төслүүд болон бусад холбогдох хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Мөн 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн, Нийгмийн даатгалын сангийн, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн төсөл зэрэг нийт 20 орчим асуудлыг хуралдаан авч хэлэлцэнэ.
