1072 хувьцаатай холбоотой өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

2026-09-021min
1072 хувьцаатай холбоотой өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
2026 оны 9 дүгээр сарын 3, 4-нд Сүхбаатарын талбайд “1072 ХУВЬЦАА” өдөрлөг зохион байгуулагдаж, иргэдэд хувьцааны данс нээх, мэдээлэл авах боломж бүрдэнэ.

“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг 2026 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг холбогдох байгууллагууд оролцоно.

Иргэдэд хувьцааны данс нээх, нотариатын зөвлөгөө өгөх, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг нэг дор цогцоор хүргэх зорилготой юм.