Спорт

Дэлхийн Jiu-Jitsu тэмцээнд Дорноговь аймгийн ахлагч Б.Хүрэлчулуу хос медаль хүртэв

Япон Улсын Токио хотноо энэ сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “SJJIF World Jiu-Jitsu Championship 2026” бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хүрэлчулуу оролцжээ.

Тэрбээр мастерсийн цэнхэр бүсний -74 кг-ийн но-ги төрлийн ангилалд алтан медаль, мөн Ги-тэй төрлийн -76 кг-ийн ангилалд мөнгөн медаль хүртсэн байна.

Энэхүү тэмцээн нь Sport Jiu-Jitsu International Federation (SJJIF)-ээс зохион байгуулсан бөгөөд SJJIF-ийн 15 од бүхий сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны тэмцээн юм.

2026 оны энэ удаагийн тэмцээнд 54 улсын 589 клубийн 5700 гаруй тамирчин оролцжээ.

Сэтгэгдэл

Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээх боломж хаалттай байна.