Улс төр

Хотын даргын орлогч асанд холбогдох ₮5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлэв

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох ₮5.2 тэрбум төгрөгийн авлигын хэрэг прокурорын байгууллагаас шүүхэд шилжжээ.

Т.Даваадалай нь ажиллаж байх хугацаандаа төрсөн дүү Т.Мөнхдалай, үеэл дүү Н.Б, мөн нэгжийн төслийн менежер А.Ербол нартай бүлэглэн 2024-2025 онд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон хамаарал бүхий этгээдүүдэд нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон гэж мэдэгджээ.

Мөн Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиудаар хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, нийт 2.6 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэргээр яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл