Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд өчигдөр гэр шатаж, 1 хүн галд өртөж амиа алдсан хэрэг гарлаа. Галын дуудлагыг өчигдөр 14:35 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар ангийн аврагчид шуурхай очсон байна.
Уг гал нь иргэн У-гийн эзэмшлийн 5 ханатай гэр болон 2х3 метр хэмжээтэй үүдний амбаар, эд зүйлсийг бүрэн шатаасан байна. Галд өртсөн иргэн О нь 50 настай эрэгтэй бөгөөд шаталтын улмаас нас барсан байна.


Сэтгэгдэл