Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Тус төсөл 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барих юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Шархад дэд төвд хэрэгжиж буй ногоон орон сууц төслийн талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва […]











