Kirishima-sumo.jpg-810x500-1.jpg

TV News2026-07-271min0
Украины Аонишики гурав дахь удаагаа дээд зиндаанд түрүүллээ. Мэргэжлийн сүмогийн Нагоя башё өчигдөр/2026.07.26/ өндөрлөж, эзэн хааны цомын төлөө гурван бөх өрсөлдөн нэмэлт барилдаанаар аваргаа тодруулав. Башёгийн сүүлийн 15 дахь өдрийн барилдааны дараа Аонишики, сэкивакэ Атамифүжи, озэки Киришима Б.Лхагвасүрэн нар адил 12-3 гэсэн амжилттай болжээ. Улмаар нэмэлт барилдаанаар ялагчийг тодруулсан юм. Нэмэлт барилдаанд Аонишики хоёр өрсөлдөгчөө […]

received_1033492036241518-810x500-1.jpeg

TV News2026-07-273min0
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Эрдэнэт хотод хүрэлцэн ирэхэд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр нар угтаж, хотын төв талбайд Төрийн хүндэт харуул жагслаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын хуралд оролцож, Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлэв. Тэрбээр, Монгол, Оросын ард түмний анд нөхдийн ган бат найрамдлын бэлгэ тэмдэг, хамтын ажил […]

5b3fdfb3-df37-4dfa-bcea-63a08e7fd4df-810x500-1.jpg

TV News2026-07-271min0
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан, түүний дор ажиллаж байсан албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн. Шалгалт өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Хэргийн эхний шатанд түүний нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Метро төслийн менежер Т.Мөнхдалай, нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг тэдний хамаарал бүхий гэр бүлийнхнийг саатуулан шалгасан. Гэвч хэргийн шалгалт намжмал байдалд ороод […]

Screenshot-2026-07-11-101004-810x500-1.png

TV News2026-07-271min0
Монголчуудад хэдийн танигдсан Өмнөд Солонгосын алдарт жүжигчид болох дуучин IU болон жүжигчин И Жон Сок нар салсан болохыг тэдний агентлагууд албан ёсоор баталлаа. Салсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсны дараа IU-ийн харьяалагддаг “EDAM Entertainment” болон И Жон Сокийн харьяа “ACE Factory” агентлагууд “Тэд үнэхээр салсан нь үнэн. Цаашид зөвхөн хамтран ажиллагсдын харилцаатай байх болно” […]

baga-hural-uchral-810x500-1.jpg

TV News2026-07-271min0
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал баяр наадмын өдрүүд дууссан учраас өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд  шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийв. Энэ үеэрээ тэрбээр хүнгүй хот байгуулж, дарга томилдог хуучин сэтгэлгээнээсээ татгалзахыг үүрэгдэв. Тэрбээр, агаар, дэлхийн хот байгуулна гэж үлгэр ярьдагаа […]

753707504_1030489179853848_831272542721877713_n-810x500-1.jpg

TV News2026-07-271min0
Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил Баян-Өлгий, Ховд аймагт өнгөрсөн 05 дугаар сард анх удаа бүртгэгдэж, лабораториор баталгаажсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган, аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран өвчнийг хязгаарлах, […]

inflation-810x500-1.jpg

TV News2026-07-261min00
Төв банк тооцооллоос давсан инфляцын 12 хувийн өсөлтийг нийлүүлэлтийн шалтгаантай буюу Засгийн газрын бодлогоос хамааралтай хэмээн тайлбарлалаа. Учир нь мах,  хүнсний ногоо, шатахууны үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц эрчимжсэн гэжээ. Хэрэв суурь инфляц болох хүнс, шатахуун, цахилгаан зэрэг нийлүүлэлтийн шалтгаанаар үнэ нь огцом хэлбэлздэг бараа, үйлчилгээг хасаж тооцвол, инфляц Төв банкны тооцоолсон хэмжээнд байгааг дурдсан байна. […]

Site-medee-ARA4_zurag-810x500-1.jpg

TV News2026-07-261min00
“Аз жаргалтай 7 дугаар сар” уриан дор зохион байгуулагдаж буй АРА Фестиваль нь урлаг, соёлын арга хэмжээнээс гадна орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 300 гаруй бизнес эрхлэгчийг хамруулсан “Архангайд бүтээв” бизнес форум-ыг амжилттай зохион байгууллаа. Форум нь залуу бизнес эрхлэгчдэд мэдлэг, туршлага солилцох, бизнесийн шинэ санаа хөгжүүлэх, хамтын ажиллагааны шинэ түншлэл бий болгох, зах зээлээ тэлэх боломжийг бүрдүүлсэн […]

danshig-1.jpg

TV News2026-07-261min00
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20 хувь өссөн үзүүлэлт юм. Зарлага ийнхүү өсөхөд хөрөнгийн зардал 1 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1 их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг […]

Screenshot-2026-07-26-102143-810x500-1.png

TV News2026-07-261min00
Бүгд Найрамдах ардчилсан Конго улсад дэгдсэн Эболагийн халдварын улмаас нас барсан хүний тоо 1,354-т хүрчээ. Энэ нь нам барагсдын тоо тав хоногийн дотор 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Тус улсын засгийн газрын хамгийн сүүлийн мэдээллээр батлагдсан халдварын нийт тохиолдол 3,075 болсон нь долоо хоногийн өмнөхөөс 27 хувиар нэмэгдсэн байна. Энэ удаагийн дэгдэлт нь түүхэнд […]