Спорт

Б.Хулан жюү жицүгийн Дэлхийн аварга болов

АНЭУ-ын Абу Дабу хотод зохион байгуулагдсан жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн +70 кг жинд Батбаатарын Хулан алтан медаль хүртлээ. Тэрээр Дэлхийн аваргын хошой хүрэл медальт бөгөөд энэ амжилт нь Монголын жюү жицүгийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс анх удаа алтан медаль хүртсэн томоохон амжилт болж байна.

Сэтгэгдэл