Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчдын тоог хязгаарлах зохицуулалт хийгдэнэ

2026-08-071min
Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчдын тоог хязгаарлах зохицуулалт хийгдэнэ
Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчдын тоог аймагт 30, суманд 25, нийслэлд дээд тал нь 35 сурагчтай байхаар зохицуулна. Нийслэлийн 1089 бүлгийн 89.2 хувийг 40-аас доош хүүхэдтэй болгох төлөвлөгөө хэрэгжиж байна.

Энэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид суралцах хүүхдийн тоог аймагт 30, суманд 25, дээд тал нь 35 сурагчтайгаар хязгаарлах зохицуулалтыг Боловсролын яам хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Одоогийн байдлаар нийслэлд нэг бүлэгт 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлэг байгаа бөгөөд эхний ээлжинд 971 бүлгийг буюу 89.2 хувийг 40-аас доош хүүхэдтэй болгох зорилт тавьжээ. Үүний хүрээнд төрөлжсөн ахлах, дунд, бага сургуулиудыг байгуулах төлөвлөгөө гарсан байна.

Мөн нийт 38 сургуулийн 3000 болон түүнээс дээш хүүхэдтэй бүлгийг энэ хичээлийн жилээс эхлэн 3000-аас доош хүүхэдтэй болгож, нэг ангид суралцах хүүхдийн тоог 35-аас хэтрүүлэхгүй байхаар зохицуулах аж.